Ховд аймгийн Мянгад сумын нутагт өнөөдөр буюу аравдугаар сарын 30-ны 03:21:13 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлсөн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн ч учирсан хохиролгүй гэж холбогдох албаныхан мэдэгдэж байна.
Газар хөдлөлтийн хүчийг хоёр хэлбэрээр хэмждэг байна. Магнитуд нь хөрсөн доор, газар хөдөлж байгаа төв хэсгийг хэмждэг үзүүлэлт юм. Харин газрын хөрсөн дээр, хүнд болон барилга байгууламжид мэдрэгдэж байгааг баллаар хэмждэг. Шаталбар нь 12 хүртэл байдаг бөгөөд гурваас бага магнитудын газар хөдлөлт хүмүүст онцгой мэдрэгддэггүй бол долоогоос дээш магнитуд хүрэхэд том талбай хамарсан сүйрэл болдог байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.