СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нийслэлийг өмхий үнэрт автуулсан компанийн захирлыг 10 сая төгрөгөөр торгоно

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
3 долоо хоногийн өмнө

Нийслэлд 2023 оны аравдугаар сарын дундуур өмхий үнэр тархаж, Зүүн дөрвөн зам, 13 дугаар хороолол, “Дүнжингарав” худалдааны төв орчимд илүүтэй үнэртэн, олон нийтийг бухимдуулж байсан билээ. Уг үнэр нь бохирын магистрал шугам руу автомашины ажилласан масло, тос хийснээс болсон гэж дүгнэсэн байдаг.

Тодруулбал, 2023 оны аравдугаар сарын 11-ний 21.00 цагийн үед химийн хортой болон аюултай бодисыг Баянзүрх дүүргийн XI хорооны нутаг, Хонхор дахь хэрэглээний бохир усыг татан зайлуулах 50 см-ийн диаметртэй төв коллектор шугамд нийлүүлснээс өмхий үнэр нь нийслэлчүүдийг утсан. Энэ гэмт хэргийн шинжтэй үйлдлийг Налайх дүүргийн V хороонд үйл ажиллагаа явуулдаг, автомашины мотор, кропны хаягдал тос, масло дахин боловсруулж, дизелийн түлш үйлдвэрлэдэг гэх “Эко стандарт петролиум” ХХК-ийнхан хийсэн нь хууль хяналтын байгууллагынхны шалгалтаар тодорхой болсон. Тус компанийн гүйцэтгэх захирал Б.Наранцацралыг энэ үйлдэлд буруутган НПГ-аас Эрүүгийн хуулийн 20.11-1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх аюултай хог хаягдал, химийн хорт, аюултай бодисыг зориулалтын бус газар хаясан, хог хаягдлын зэрэглэлийг санаатайгаар буруу тогтоож зориулалтын бус газар хаясан, устгасан” хэмээн яллагдагчаар татсан талаар бид өмнө нь мэдээлж байв. Тэгвэл Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Б.Наранцацралд холбогдох хэргийг хоёр дахь удаагаа хэлэлцлээ. Өмнө нь тус шүүхээс нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж байсан юм. Харин .

.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.