"20 минутын хот" үндэсний хороо анхдугаар хурлаа энэ оны есдүгээр сарын 2-ны өдөр хуралдуулж, нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах хүрээнд төрийн алба хаагчдыг нийтийн тээвэрт суухыг уриалсан юм. Түүнчлэн төрийн ордонд ажилладаг УИХ, Засгийн газрын албан хаагчдыг тусгай автобусаар үйлчилж эхэлсэн юм. Тэгвэл нийслэлээс гаргасан тусгай автобусанд өглөө, оройдоо гурав, дөрөвхөн хүн сууж байгаа аж. Энэ талаар Нийтийн тээврийн жолооч Б.Дэлгэрцэцэгтэй ярилцлаа.
Нийтийн тээврийн жолооч Б.Дэлгэрцэцэг:
-Нийтийн тээвэрт 20-иод жил ажиллаж байна. Би сарын өмнө анх тусгай автобусаар Төрийн ордны алба хаагчдад үйлчилсэн. Зайсан–Төрийн ордны чиглэлд явсан. Өглөө дөрвөн хүн, оройд нь гурван хүн суусан. Нийт долоон хүнд л үйлчилсэн.
Төрийн албаныхан авбусаар үйлчлэх нь зөв санаа юм шиг санагдаж байна. Мөн Хан хиллс чиглэлд манайхаас автобус явж байгаа юм билээ. Зургаа, долоон хүн суудаг гэсэн. Ордныхон том машинаараа ирэхгүй байхыг уриалах хэрэгтэй болов уу гэж бодож байна. Автобусаар зорчих хэрэгтэй гэдэг шаардлагаа тавих хэрэгтэй гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.