СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-10-29

УИХ-ын гишүүн Д.Энхтуяа “Тереза эх” ахмадын асрамжийн газрын үйл ажиллагаатай танилцлаа

Нийтэлсэн
23 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
23 цагийн өмнө

УИХ-ын гишүүн Д.Энхтуяа нь Ахмад настны хуулийн хэрэгжилтийг хангах, ахмад настнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ахмадын асрамжийн газар байгуулах зэрэг асуудалд анхаарал хандуулж, ажиллаж буй юм.

Тэрээр өнөөдөр “Тереза эх” ахмадын асрамжийн газрын үйл ажиллагаатай танилцсан байна. 2023 оны байдлаар манай улсад 388,300 ахмад амьдарч байгаа ба нийт хүн амын 10.1 хувийг эзэлж байна.

УИХ-ын гишүүн Д.Энхтуяа:

- Иймд ахмад настнуудын эрүүл, чанартай насжилтыг дэмжиж, ахмад настны цогц тусламж үйлчилгээг хөгжүүлэх, иргэн ААН, ТББ-ын оролцоог нэмэгдүүлэх, ахмад настны асаргааны хувилбарт үйлчилгээг бий болгох, төрөлжсөн асрамж үйлчилгээг сайжруулах, хувийн асрамжийн газруудыг дэмжих, ахмад настны эрхийг зөрчиж үйлдэгдэж буй эрүүл мэнд, бие, сэтгэл санаа болон эдийн засгийн хүчирхийллийн эсрэг арга хэмжээ авах зэрэг нэн чухал ажлыг бодитой, хүртээмжтэй, чанартай хэрэгжүүлэх үүднээс улсын, хувийн болон олон улсын байгууллагын санхүүжилттэй ахмадын асрамжийн төвүүд болон бусад талуудтай уулзаж, үйл ажиллагаатай нь танилцаж, тулгарч буй асуудал, түүнийг хэрхэн шийдэх талаар ярилцсаар байна.

Тус байгууллага нь Монгол Улсад гурван салбартай нийт 80 гаруй ахмад, иргэдийг асрах үйл ажиллагаа явуулж байна. Асрах үйлчилгээний эрх зүйн орчин хангалтгүйн улмаас тулгарч буй асуудал болон хүний нөөцийн асуудлаар тухайлан ярилцлаа.

Цаашид дэлхийн стандартад нийцсэн асрах хувилбарт үйлчилгээг бий болгох, үүнд асрах үйлчилгээний эрх зүйн орчныг бүрдүүлэх, тогтвортой, сэтгэл ханамжтай хүний нөөцийг бэлтгэх, салбар хоорондын уялдаа холбоотой үйл ажиллагааг сайжруулах гэх мэт ажилд анхааран ажиллах болно гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.