Автомашины улсын дугаар олголтыг Авто тээврийн үндэсний төвөөс Замын хөдөлгөөний удирдлагын төв рүү шилжүүлэхээр болоод буй юм. Энэ хүрээнд АТҮТ-ийн Архив, хяналтын тасгийн дарга Д.Оюунсүрэнгээс тодрууллаа.
АТҮТ-ийн Архив, хяналтын тасгийн дарга Д.Оюунсүрэн:
-Манай байгууллага өнөөдрийн байдлаар автомашины улсын дугаарыг хэвийн олгоод явж байна. Энэ сарын 8-наас эхэлж, нийслэлд бүртгэж буй импортын тээврийн хэрэгслийн дугаар олголт, орон нутгаас Улаанбаатарт шилжүүлж буй тээврийн хэрэгслийн дугаар олголтыг Замын хөдөлгөөний удирдлагын төв хэрэгжүүлээд явна. Бусад дугаар олголтын үйл ажиллагааг Авто тээврийн үндэсний төв хэвийн олгоод явна.
Замын хөдөлгөөний удирдлагын төв рүү нийслэлд бүртгэж буй импортын тээврийн хэрэгслийн дугаар олголт, орон нутгаас Улаанбаатарт шилжүүлж буй тээврийн хэрэгслийн дугаар олголтыг шилжүүлж буйтай холбоотойгоор иргэд дараалал үүсгэж байна. Түүнээс автомашины улсын дугаар олголттой холбоотойгоор үнэ нэмэгдсэн зүйл байхгүй гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.