СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2024-10-29

П.Наранбаяр: Хүүхэд нас барсан газар нь цэцэрлэг биш хүүхэд харах үйлчилгээний байгууллага байсан

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 сарын өмнө

СХД-ийн 34-р хорооны нутаг дэвсгэрт байрлах цэцэрлэгт нэг ой 2 сартай хүүхэд нас барсан хэрэг өчигдөр гарсан. Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяраас тодруулав.

Боловсролын сайд П.Наранбаяр:

-Хүүхэд эндсэн асуудлын талаарх мэдээллийг тэр даруйд нь авсан. Гэр бүлд нь харамсал илэрхийлж байна. Сайн дураараа, эцэг эхээс нь төлбөр мөнгө аваад үйл ажиллагаа явуулж байсан гэсэн үг. 0-2 насанд хүүхэд харах үйлчилгээ гэж явдаг. Хоёроос дээш насны хүүхдийг сурган хүмүүжүүлэх байгууллагыг цэцэрлэг гэж нэрлэдэг. Өнөөдөр цагдаа дээр хэрэг нь шалгагдаад явж байгаа юм билээ.

Хүүхэд харах үйлчилгээнд тухайн дүүргийн Гэр бүл хүүхэд хамгааллын газар хяналт шалгалт хийж хэрэгжүүлж ажиллах ёстой. Энэ асуудлыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хариуцна. Манай яам сургуулийн өмнөх боловсролын байгууллага буюу цэцэрлэгийг хариуцдаг гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 сарын өмнө
116.206.83.106

Гэхдээ Засгийн газар энд тэнд оруулах хөрөнгө оруулалтын мөнгөө танаад, хүмүүст өгөх цалин мөнгө нь давхар багасаад байхаар аргагүйн эрхэнд ээж бага насны хүүхдээ өгч ажил хийхээс өөр аргагүй байдалд хүрч байна ш дээ. Ямар ч эмэгтэй хангалттай мөнгө нөхөрт нь өгдөг, нийгмийн халамжийн бодлого нь зөв байсан бол хүүхдээ хар нялхад нь хүний гар харуулахгүй л байсан ш ээ. ээж бол хүүхдээ ядаж 1-р анги хүртэл, чаддаг бол бага сургууль төгстөл нь хамт байж хүүхдийн сэтгэл амар хүмүүжүүлмээр л байгаа ш дээ. болж байгаа ч юм шиг үгүй ч юм шиг энэ амьдралаар бидний цөөхөн монголчууд хичнээн жил зовох юм бэ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.