СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2024-10-29

НӨАТ-ын буцаан олголт өнөөдөр иргэдийн дансанд орно

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 сарын өмнө

Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт улирлаар иргэдийн дансанд ордог. Тэгвэл энэ оны гуравдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 29-нд буюу өнөөдрөөс эхлэн иргэдийн дансанд шилжүүлнэ.

Өмнөх улиралд 1.2 сая гаруй иргэнд 84.6 тэрбум төгрөг буцаан олгосон байна. Харин энэ удаад 1 сая 200 гаруй иргэнд 91 тэрбум төгрөгийг олгоно. Гуравдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгө энэ сарын 30-ны дотор иргэдийн данс руу шилжүүлэх аж. 

НӨАТ-ын буцаалтын мөнгөөрөө иргэд авто тээвэр, галт зэвсэг, үл хөдлөх эд хөрөнгө, малын тоо толгой, газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар болон газар, авто замын байгууламж ашигласны төлбөрөө төлөх боломжтой байдаг.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.