CNN агентлагийн дамжуулснаар Умард Солонгос улсад холын зайн пуужин идэвхтэй туршиж буй бааз байгааг хиймэл дагуулын зурагнаас олж илрүүлсэн гэжээ. Уг баазын байршил урьд өмнө мэдэгдэж байгаагүй анх удаа, илрүүлсэн байна.
Ёнжо-дон пуужингийн бааз ба түүний ойролцоо авсан хиймэл дагуулын зурган дээр гарчээ. Хагас зууны турш дайсагнасан Умард Солонгос, АНУ-уудын харилцаа тун эмзэг байгаа энэ үед шинэ бааз илрүүлээд байна.
АНУ-ын зүгээс аль болох түргэн хугацаанд Умард Солонгосын цөмийн туршилт, аюул заналхийллийг үгүй хийхээр хичээж байгаа. Харин удирдагч Ким Жон Ун нөхцөл байдалд тун хянамгай хандаж байна.
Ерөнхийлөгч Дональд Трамп энэ долоо хоногийн эхэнд хийсэн мэдэгдэлдээ ирэх оны нэг, хоёрдугаар сарын аль нэгэнд Ким Жон Унтай хоёр дахиа уулзахаа дурдсан. Одоогоор тэдний уулзалт хаана болохыг тогтоогүй. Ямартай ч гурван газар сонгогдоод байгаа.
Энэ дашрамд мэдээлэхэд умард ба өмнөд хоёр Солонгосыг холбосон төмөр замаар арав гаруй жилийн дараа анх удаа мэргэжилтнүүд зорчиж, харилцаа холбоогоо сэргээх оролдлого хийсэн юм.
Эх сурвалж: www.cnn.com