Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Увс, Ховд зэрэг аймгийн орон нутгийн зорчигч тээвэр 10 дугаар сарын 31-нийг дуустал Драгон төвөөс тээвэрлэлт гүйцэтгэх болсныг Автотээврийн үндэсний төвөөс мэдээлэв.
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Номин агуулахын урдах зам засварын хучилтын ажил хийгдэхтэй холбогдуулан Номин авто буудлаас Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Увс, Ховд зэрэг аймгийн чиглэлүүд 10 дугаар сарын 22-ны 08:00 цагаас эхлэн Драгоноос тээвэрлэлт гүйцэтгэж эхэлсэн. Энэ зохицуулалт аравдугаар сарын 28-ныг дуустал хугацаанд үргэлжлэх байсан ч хугацааг сунгажээ.
Иймд дээрх чиглэлийн тээврийн хэрэгслүүд 2024 оны 10 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд Драгон төвөөс тээвэрлэлт гүйцэтгэх болсныг Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.