СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-10-29

Цахилгааны төлбөрийн үлдэгдэлтэй айл өрхийг шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулахгүй

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
5 сарын өмнө

Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт цахилгааны төлбөрийн үлдэгдэлгүй айл өрхийг хамруулах тул арваннэгдүгээр сарын 1-нээс өмнө төлбөрөө төлж барагдуулах шаардлагатай.

Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ. Уг хөнгөлөлтөд аймаг, нийслэлийн болон 10 мянгаас дээш хүн амтай сум суурин газрын гэр хорооллын бүсэд орших хоёр тарифт тоолууртай өрхүүд хамрагдах бөгөөд 21:00-06:00 цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 50-100 хувиар хөнгөлдөг юм. 

Тэгвэл шөнийн тарифын хөнгөлөлтөд цахилгааны төлбөрийн үлдэгдэлгүй айл өрхийг хамруулах тул арваннэгдүгээр сарын 1-нээс өмнө төлбөрөө төлж барагдуулах шаардлагатайг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компаниас мэдээллээ. Хөнгөлөлтийг ирэх оны дөрөвдүгээр сарын нэгэн хүртэл үргэлжлүүлнэ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.