Ирээдүйд ашгаа өгөх том төслүүдээ хэрэгжүүлэх ёстой УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц хэлэв.
УИХ-ын гишүүн: Г.Лувсанжамц:
-Ирэх дөрвөн жилийн хугацаанд 14 мега төслөө хэрэгжүүлээд явъя гэж Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлаад явж байгаа. Өнгөрсөн гучин жилийнхээ алдаа оноог дүгнээд бүсчилсэн хөгжлийг реформыг хийе гэж байгаа. 330 сумынхаа хаана нь хөрөнгө оруулалтаа оруулах вэ гэдгээ тодорхой болгочихсон. Үндэстнээрээ эрчим хүчээр тусгаар тогтноё гээд хэрэгжүүлээд явж байна. Аль бүсийг ямар байдлаар хөгжүүлбэл хамгийн зөв сонголт бэ гэдгийг тодорхойлоод түүндээ хөрөнгө оруулалтаа нэгтгээд явъя гэдэг зарчмын байр суурьтай байна.
Бүсчилсэн хөгжлийн реформыг хийж хэрэгжүүлээд явъя. Улс орны эрх ашигт нийцсэн, гол төслүүд, гол төвүүдээ хөгжүүлээд явах ёстой. 330 сумыг хөгжүүлнэ гэвэл төсвийн хөрөнгө мөнгө ч хүрэлцэхгүй шүү дээ.
Үр дүнд суурилсан төсөвлөлтийг хийе гэдэг хувь гишүүний байр суурьтай байгаа. Одоогийн байдлаар төсвийн зарим заалт төсөл хөтөлбөрүүд арга хэмжээний хэрэгжилтийн хуваарь үр дүнгээ хэмжье гэж байгаа нь өнгөрсөн гучин жилд гаргаж ирсэн алдаа. Ямар үр дүнд хүрэх гэж байгаагаа яамд тодорхой болгоод түүндээ яаж хүрэх юм бэ гэдэг төсвийн хөрөнгө оруулалтыг хийе гэж байгаа зарчмын зөрүүтэй саналыг гаргаж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.