™ watch di|
Улс төр | 2024-10-28

🔴LIVE: УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж: Гишүүд тойрогтоо мөнгө тавихыг би эсэргүүцэж байна

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
6 сарын өмнө

2025 оны төсөвт аймаг бүрд арван тэрбум төгрөг хуваарилахыг эсэргүүцэж байна гэж УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж хэлж байна. 

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж:

-Энэ жил Дорнодын Матад суман дээр таван тэрбум төгрөгийн үнэтэй цэцэрлэг барилаа гэхэд эхний жилд нь нэг тэрбум, дараагийн жилд нь хоёр тэрбум гэх мэтчилэн улсын төсвийн зарлагыг данхайлгадаг.

Энэ жилийн хувьд хамтарсан Засгийн газар байгуулагдаж 14 мега төсөл болон 300 гаруй дэд бүтцийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Үүний 38 төсөл хөтөлбөрийг ирэх жил санхүүжүүлэхээр байна. Тэр дундаа зам болон дэд бүтцийн асуудлыг сайжруулах, эрчим хүчний хөрөнгө оруулалт байгаа. Үлдсэн нь мөнгө олдог, буцааж баялаг авчрах төсөл хөтөлбөрүүд байгаа. Тийм учраас би үүнд ихээхэн баярлаж байгаа. гэв. 



Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

иргэн
6 сарын өмнө
116.206.83.106

Пүэвдорж гишүүн улс орныхоо хөгжил, хүн ардынхаа төлөө гэсэн сэтгэлээр хандаж байна. Хуучин 76 гишүүн тухайн жилийн төсвөөс тойрготоо хуваадаг байсан бол одоо 126 хүн тойрогтоо хуваахаар яаж улс орноо хөгжүүлэх, ажлын байр бий болгох томоохон төслүүд хэрэгжих юм бэ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.