СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2024-10-28

Барилгын инженерээр ажиллаж байхдаа гэрээний дүнг нэмэгдүүлж 57.7 сая төгрөг шилжүүлэн авчээ

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 долоо хоногийн өмнө

Эрх мэдлээ урвуулан ашиглаж гэрээний үнийн дүнгийн саналыг нэмэгдүүлсэн гэх иргэн Э.З-д яллах дүгнэлт үйлдэж Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал, “М” компанийн барилгын инженерээр ажиллаж байсан Э.З нь хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглаж, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүнгийн саналыг нэмэгдүүлэн, гэрээ байгуулсан компаниас 57.7 сая төгрөгийг шилжүүлэн авсан байна.

Түүнийг Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/ заалтаар буруутгаж байгаа юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.