Улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгчээр ажиллаж байсан Д.Г нь улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд худал мэдээлэл оруулж, шүүхээс Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан хүнд гадаад паспорт олгожээ.
Нийслэлийн прокурорын газраас Улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгчээр ажиллаж байсан Д.Г нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд худал мэдээлэл оруулж, шүүхээс Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан хүнд гадаад паспорт олгожээ.
Тус хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 23.4 дүгээр зүйлийн 1 /Улсын бүртгэлд зориуд худал мэдээлэл оруулах, хуурамч баримт бичиг үйлдэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Тэгээд одоо хэнд итгэх бэ? Хэлж туслаач
Энэ мэтийн асуудал зөндөө б.гаа байлгүй өшөө хэдэн хүнд ач тусаа хүргэсэн.хайр халамж тавьсан болдоо өшөө сайн шалгаад зохих ялыг нь өгөөд явуулах хэрэгтэй ер нь л ийм чухал албанд хайр халамж өрөвдөх сэтгэл байх ёсгүй