СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-10-28

М.Найдалаа: ХҮН нам Францын талтай хамтран хэрэгжүүлэх ураны төслийг цаг алдалгүй хийх ёстой гэж үзэж байгаа

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
5 сарын өмнө

УИХ дахь ХҮН намын улс төрийн зөвлөл хуралдаж, хоёр асуудал хэлэлцжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн М.Найдалаа мэдээлэл хийв.

УИХ-ын гишүүн М.Найдалаа:

-Эрчим хүчний салбар Монголын нийгмийг хойш нь татагч болж хувирсан. Тиймээс эрчим хүчний реформыг зайлшгүй хийх ёстой. Эрчим хүчний реформ хийнэ гэхээр үнэ тариф яриад байдаг, асуудал нь мөн боловч жижиг асуудал. Хамгийн чухал нь засаглалын асуудал. Цахилгаан станцаасаа эхлээд нүүрсний уурхай, дамжуулах хүртлээ төрийн өмчит компани нь үр ашигтай ажиллаж чадаж байна уу? Үр ашгийг нь сайжруулах ёстой. Ингэж байж реформ явагдана. . ХҮН нам хамтарсан Засгийн газарт орсон шалтгаан бол эрчим хүчний реформ.

Зөвлөлийн хурлаар хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Францын “Орана” компанитай хэрэгжүүлэх ураны төсөл. Н.Учрал сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Уг гэрээтэй холбоотой мэдээллийг сонссон.  Монгол Улсад хэрэгжсэн Оюутолгой, нефть байгуулах үйлдвэр зэрэг том төслүүд дээр гарсан алдаа оноог сайтар дэнслээд дахин тийм алдаа гаргахгүйгээр ураны төслийг цаг алдалгүй хэрэгжүүлэх ёстой. Гэрээ нь Монгол Улсын хөгжилд нэмэр болохуйц, газрын хэвлий дэх баялаг иргэдэд тэгш хүрэхүйц, алдаа оноогүйгээр хийгдэх ёстой гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.