СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-10-28

🔴LIVE: УИХ-ын гишүүн Б.Баярбаатар: Тойргийн бус улсын эрх ашгаа бодож төсвөө батлах ёстой

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
5 сарын өмнө

УИХ-ын гишүүн Б.Баярбаатараас 2025 оны улсын төсвийн талаар байр суурийг нь сонслоо. 

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар:

-УИХ дахь Монгол Ардын намын бүлэг Засгийн газраас өргөн барьсан төсвийг дэмжиж байгаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд бүсчилсэн хөгжлийн үндэсний чуулган зохион байгуулагдсан. Тус чуулганаар бид бүсийн хөгжил рүүгээ төсвийг хэр үр дүнтэй зарцуулах вэ, өмнөх алдаа дутагдлаа хэрхэн засаж сайжруулах талаар чууллаа.

Төсвийн мөнгө гэдэг бол татвар төлөгчдийн мөнгө. Энэ мөнгөний нэг ч төгрөгийг үргүй зардалд зарцуулж болохгүй. Түүнчлэн ирэх дөрвөн жилд 14 мега төслөө эхлүүлнэ. Ингэснээр улсын эдийн засаг тэлж, иргэдийн орлого нэмэгдэнэ гэдэг алсын хараатай төсөв гэж харж байгаа. Засгийн газраас орж ирсэн төсвийг би дэмжиж байгаа. 

Өнгөрсөн гучин жилийн туршид тойргийн эрх ашиг нэгдүгээрт байж ирсэн. Эцсийн үр дүнд энэ нь өрөөсгөл байсан гэдэг нь харагдаж байна. Тойргийн бус улсын эрх ашгаа бодож төсвөө батлах ёстой.  гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.