УИХ-ын даргын 2024 оны 110 дугаар захирамжаар байгуулагдсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах талаар хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал, дүгнэлт боловсруулах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр Төрийн ордонд болно.
Гэвч Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ийн зүгээс дараах байр суурийг илэрхийлжээ.
МСНЭ-ийн Гүйцэтгэх захирал Б.Ууганбаяр:
Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг Хууль зүй, дотоод хэргийн яам хөдөлгөчихлөө. Уг нь мэргэжлийн байгууллагуудаас нь санал авч, нухаж боловсруулах болов уу? гэж харж байлаа. Тиймээс ч салбарын зовлонг мэддэг хуульчдыг гуйж санал боловсруулж байв. МСНЭ ба бусад холбоод хамтарч төсөв мөнгөгүй ч хуульчид гуйж, ажиллуулж байсан юмсан.
Гэтэл яам өөрийн бичсэн хуулиа тулгах нь бололтой. Тэд гурав дахь өдөр салбараар хэлэлцүүлсэн нэр зүүгээд өнгөрөх нь дээ. Тэгээд салбараар нь хэлэлцүүлсэн гээд л Засгийн газрын хуралдаан, их хуралд өргөн бариад явчихна.
Иймд манай салбарынхан өөрсдийн эрх ашиг, олон нийтийн мэдэх эрх, иргэн бүрийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийн төлөө анхаарч, үг, үсэг, өгүүлбэр бүрт ач холбогдол өгч санал хэлж, сайжруулах тал дээр анхаараарай гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.