Нийслэлийн Налайх дүүргийн гуравдугаар хороо, Налайхын барилгын материал үйлдвэр технологийн паркийн оффист архидан согтуурсны улмаас нэгнийгээ хутгалж, хүнд гэмтээсэн хэрэг энэ сарын 23-24-нд шилжих шөнө гарчээ. Энэ тухай дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Тодруулбал, Налайх дүүргийн МАН-ын хорооны гишүүд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /НИТХ/-ын төлөөлөгч Д.Отгонсүрэнг Налайхын барилгын материал үйлдвэр технологийн паркийн дарга С.Батжаргал хутгалж гэмтээсэн аж.
НИТХ-ын төлөөлөгч Д.Отгонсүрэн Цэргийн төв эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд түүний биеийн байдал сайнгүй байгаа юм. Энэ талаар Налайхын барилгын материал үйлдвэр технологийн паркийн ажилтнуудаас тодруулахад “С.Батжаргал захирал хотод хуралтай байгаа” гэдгээс өөр мэдээлэл өгөхөөс татгалзав.
Цагдаагийн байгууллага хэргийг мөрдөн шалгаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ИНГЭЭД НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧ.ИХ ХУРАЛЫН ГИШҮҮД ХҮН ШАРХДУУЛЖ ХҮН АЛЖ БОЛОХ НЬ ЭЭ МОНГОЛ УЛСАД ЭРХ МЭДЭЛТЭЙ Л БОЛ ХҮНИЙГ АЛЖ БОЛОХ НЬ ЭЭ ЯАЧИХСАН ХУУЛЬ ЦААЗТАЙ УЛС БОЛЧИХСОН ЮМ БЭ