СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Цагдаагийн байгууллагаас 423 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлжээ

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 долоо хоногийн өмнө

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 22-27-ны хооронд 42.299 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 423 хэргийг хүргүүлжээ.

Тодруулбал:

  • Хүний амьд явах эрхийн эсрэг 10,
  • Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 139,
  • Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 14,
  • Өмчлөх эрхийн эсрэг 132,
  • Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 10,
  • Хүрээлэн байгаа орчны эсрэг 11,
  • Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 98,
  • бусад 9 хэрэг байна

Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 88.215 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 1.221 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Үүнээс:

  • Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 2.587,
  • Танхайрах 183,
  • Хүний биед халдах 381,
  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 280,
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 84.315,
  • бусад 1.690 зөрчил байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэв. 
Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.