2024 оны гуравдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдөр буюу аравдугаар сарын 28-ны даваа гарагаас иргэдийн дансанд шилжүүлнэ. Үүнд энэ сарын 8-ны 23:59 цагаас өмнө амжиж бүртгүүлсэн баримтууд хамаарах аж.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.2.1 энэ хуулийн 15.3-т заасан нөхцөл шаардлага хангасан татвар төлөгчийн тухайн улиралд татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодог.
Өмнөх улиралд 1.2 сая гаруй иргэнд 84.6 тэрбум төгрөгийн буцаан олголт шилжсэн байна. Иргэн та "И-баримт" аппликейшнаар НӨАТ-ын буцаан олголтоос татвар, хураамжаа төлөх боломжтой юм.
Үүнд, автотээвэр, галт зэвсэг, үл хөдлөх эд хөрөнгө, малын тоо толгой, газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар болон газар, авто замын байгууламж ашигласны төлбөрөө төлөх боломжтой байдаг.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.