СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-10-28

Намын бүлгүүд болон эдийн засгийн байнгын хороо хуралдана

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
5 сарын өмнө

УИХ дахь МАН, АН-ын бүлэг өнөөдөр /2024.10.28/ 10.00 цагт хуралдахаар товложээ.

Намын бүлгүүд 2025 оны төсөв болон яаралтай горимоор хэлэлцэхээр өргөн баригдсан Цөмийн энергийн тухай хуулийн төсөл дээр санал, байр сууриа нэгтгэхээс гадна цаг үеийн асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.

Мөн өнөөдөр Эдийн засгийн байнгын хороо 14.00 цагт хуралдана. Тус байнгын хорооны хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэхээр товложээ.

  • Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Засгийн газарт чиглэл өгөх тухай”
  • Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ./
     Байнгын хорооны тогтоолын төсөл /Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны даргыг сонгох тухай/

УИХ дахь Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 12.00 цагт хуралдана. Тус ажлын хэсгийн хуралдаанаар

  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
  • Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан болно.
Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.