СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-10-28

Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 сарын өмнө

УИХ, Засгийн газраас нэг балай шийдвэр гаргасан. Тэр нь ХХААХҮЯ-ыг Дархан-Уул аймаг руу нүүлгэх тухай юм.

УИХ-ын ээлжит бус чуулганы 2024 оны наймдугаар сарын 23-ны үдээс хойшх хуралдаанаар Засгийн газрын ХХААХҮЯ-ыг бусад эрхлэх харьяа байгууллагуудын хамтаар Дархан-Уул аймаг руу нүүлгэх саналыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 50.4 хувь нь дэмжсэн.

Улмаар Засгийн газрын 2024 оны есдүгээр сарын 11-ний хуралдаанаар үүнийг хэрэгжүүлэхээр шийдсэн.

Ингээд тус яамыг нүүлгэх үйл ажиллагаа эхэлсэн. Гэвч ХХААЯ нүсэр нэг дор нүүчих боломжгүй. Харьяа байгууллагууд нь хүн олонтой. Гэнэтийн энэ шийдвэрийг дагаж гэр орноо аваад нүүх хүн хэр олон гарах нь эргэлзээтэй байсан юм. Харин албаны эх сурвалжууд “…Саяхан бид орон нутагт ажиллаад ирлээ. Тэнд яам болон харьяа байгууллагууд шилжин байрших оффисын барилгатай танилцлаа.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж, энэ жил ашиглалтад оруулсан шинэ барилга байгаа. Дархан-Уул аймгийн ЗДТГ болон ХХААХҮЯ хамтран шинэ барилгад байрлах талаар уулзаж, ярилцсан. Яамыг нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой зардлыг 2025 оны улсын төсөвт тусгасан. Дархан-Уул аймгийн шинэ барилгыг анх 10 давхар, спорт цогцолборын зориулалтаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан. ТӨБЗГ-аас мэргэжилтнүүд очиж, байрыг ХХААХҮЯ-нд шилжүүлэх ажлыг бүрэн шийдсэн. Шинэ барилгад яамны зүгээс тавилга, компьютерээ авч очно. Нүүлгэн шилжүүлэлтийн зардалд 2.4 тэрбум төгрөгийг 2025 оны улсын төсөвт тусгасан. Үүнд, хотоос ажилчдын нүүлгэх зардал болон орон нутгийн цалингийн нэмэгдэл тусгагдсан” гэж байна.

. Алба хаагч, ажилчдын тодорхой хувь нь амьдралын нөхцөл байдлаас шалтгаалан хотод үлдэнэ” гэжээ.

Тэгвэл яг үүнтэй холбоотой үл ойлголцол сайд болон яамны алба хаагчдын дунд үүсээд байна.

. Ингэхээр нь сайдын зүгээс сугалаа сугалуулж нүүлгэх саналыг ч гаргаж үзсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, нүүхийг сугалсан нь азгүй, үлдэхийг сугалсан нь азтай алба хаагч болох санал аж. Энэ мэдээж дэмжигдээгүй байна. . Тэд “…Ж.Энхбаяр манай салбарыг самарлаа” гээд ихээхээ дургүй байгаа аж. Үүнээс харахад, “…Санал судалгаа авахад яамны алба хаагчдын 80 хувь нь нүүхийг дэмжсэн” гээд байсан нь худлаа болж таарав.

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 29. ДАВАА ГАРАГ. № 208 (7452)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Bataa
5 сарын өмнө
116.206.83.106

Сайн хүний муу үр дээ

Saraa
5 сарын өмнө
116.206.83.106

Ene hun d said hiih bol iluu shuu teneg pizda 1surguuild bsan novsh aavn tsergiin hun bsan yym

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.