СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-10-26

🔴LIVE: Бүсчилсэн хөгжлийн үндэсний чуулган: Говийн бүсийн тэргүүлэх чиглэлийг танилцуулж байна

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
2 сарын өмнө

Улаанбаатар, баруун, хангайн, хойд, төвийн, говийн, зүүн гэсэн долоон бүсийн хөгжлийн бодлогыг тодорхойлох зорилготой “Бүсчилсэн хөгжлийн үндэсний чуулган” болж байна. 

Өнөөдөр зохион байгуулагдаж буй "Бүсүүдийн хөгжлийн үндэсний чуулган"-аар

  • Бүсүүдийн онцлог давуу тал, нөөц боломж, эдийн засгийн тэргүүлэх чиглэлтэй уялдуулан тухайн бүсийг урт хугацаанд хөгжүүлэх бодлого,
  • Хөрш орнуудтай эдийн засгийн интеграцид нэгдэх,
  • Аж үйлдвэр, дэд бүтэц, хүний нөөцийг хөгжүүлэх эрх зүйн орчныг шинэчлэх,
  • Татвар хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр төрөөс баримталж буй бодлого, чиглэлийн талаар
    УИХ, Засгийн газар, төрийн байгууллагууд, орон нутгийн төлөөлөл, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачид зэрэг салбар бүрийн оролцоог хангасан өргөн бүрэлдэхүүнээр хэлэлцэж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус чуулганыг нээж “Бүсчилсэн хөгжлийн реформ” илтгэл танилцуулсан юм.

Энэ удаагийн “Бүсчилсэн хөгжлийн үндэсний чуулган”-аас бүсийн засаглал, эрх зүйн орчин, эдийн засаг, татварын орчин, хүн ам, нийгмийн хөгжлийн бодлого, дэд бүтэц, бүс ба шилжилт (AI хиймэл оюун ухааны шилжилт, ногоон шилжилт, хүний нөөцийн шилжилт) гэсэн асуудлуудад төвлөрч үр дүн гарна гэдэгт итгэж буйгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийлсэн юм. 

Говийн бүсийн тэргүүлэх чиглэлийг танилцуулж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.