СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНХАУ-д тэтгэлгээр суралцаж байгаа хоёр оюутан үл таних этгээдээс их хэмжээний мөнгө авсан хэрэгт холбогджээ

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 долоо хоногийн өмнө

БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцдаг Монгол оюутнууд өөрийн дансандаа үл таних хятад иргэдээс их хэмжээний мөнгөн гүйлгээ авч, Монгол Улсын нэр бүхий иргэд рүү шилжүүлснээс үүдэн эрүүгийн хэрэгт татагдан шалгагдаж байна.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн өгсөн мэдээллээр дээрх хэргийн улмаас . Монгол оюутнууд гэмт хэрэгт холбогдон шалгагдах болсон мэдээлэл Гадаад харилцааны яаманд дипломат шугамаар ирсэн байна. Иймээс БНХАУ-д суралцаж байгаа оюутан, сурагчид, иргэн, аж ахуй нэгжүүд нь мөнгөн тэмдэгтийн улс хоорондын гүйлгээ хийхдээ анхаарал болгоомжтой хандах, өөрийгөө болон бусдыг цахим гэмт хэргийн хохирогч, холбогдогч болохоос сэргийлэхийг анхааруулав.

Мөн дээрх хэргийн улмаас дансаа царцаалгах, хаалгах, цаашлаад цахим гэмт хэргийн хохирогч болох асуудал ч  гарч буй тул БНХАУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас иргэд аж ахуй нэгж, оюутан залуусыг бологоомжтой байхыг сануулж байгаа юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.