УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:
-Парламент ирэх дөрвөн жилд хүн төвтэй нийгмийг хөгжүүлэхийг стратегийн зорилгоо болгосон. Тэгэхээр хөгжлийн хөтөлбөрийн нэгдүгээрт иргэний нийгмийн асуудал, хоёрдугаарт хүний эрх, төсөв, уг асуудлаа хэрхэн хэрэгжүүлэх бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал дараалж орох ёстой гэж үзэж байгаа.
Улс төрд нөлөө бүхий гишүүн өөрийн сонгогдсон тойрогт өндөр төсөв авч, сайн лобби хийж чадахгүй гишүүн тойрогтоо бага төсөв авдаг. Энэ тогтолцоог буруу гэж үзэж байгаа. Нөгөө бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал хаана байна. Нийгмийн сайн сайхны төлөө төсөв мөнгөтэй холбоотой асуудал яаж зарцуулагдах вэ гэдэг нь бүрхэг байна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.