СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-10-25

🔴УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Засгийн газрын бондын зориулалт, хэмжээг тодорхой болгож өгөх ёстой

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
5 сарын өмнө

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна. 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

-Төсвийн мөнгө чинь татвар төлөгчдийн мөнгө. Үүн дээр хэмжээ хязгаар байх ёстой. УИХ татвар тогтоох, төсөв батлах үндсэн эрхтэй. Одоогоор Засгийн газар оруулж ирсэн хоёр асуудал УИХ-ын онцгой бүрэн эрхэд халдаж байна.

Танилцуулгыг нь аваад үзвэл зөвхөн номад бондын 578 сая ам долларын дахин санхүүжилт гэдэг юм уу одоогийн байгаа зээлийн хүүг бууруулах зохицуулалт хийх зорилготой байгаа.

Нэгдүгээрт татвар тогтоох эрхийг Засгийн газар өөрөө жагсаалтаар баталж, эрхээ бид нар авъя гэж байгаа юм. Энэ бол болохгүй асуудал.

Хоёрдугаарт Засгийн газар бонд гаргах эрхийг хэмжээ, хязгааргүйгээр олгох гэж байна.

УИХ тэр дундаа төсвийн байнгын хороо өр зээлийн асуудлууд, төсвийн тогтвортой байдлын асуудлууд дээр онцгой хариуцлага хүлээж байгаа байгууллага. Тэгэхээр бид татвар төлөгчдийн мөнгийг үр дүнгүй зүйлд зарцуулахгүй байх хэмжээ хязгааргүйгээр өр зээлийг гаргахгүй байх асуудлыг хязгаарлах ёстой гэсэн байр суурьтай байна.

Бид улсын төсвийнхөө таван хувийг гадаад өр зээл болон бондын, гадаад зээл тусламжийн зээлийн хүүгийн зардалд төлж байна. Энэ нь 1,4 их наяд төгрөгийн зээлийн хүүг ухаад үзэх юм бол ямар ч эх үүсвэргүй, зориулалтгүй 40 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн зардал явж байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
5 сарын өмнө
116.206.83.106

ямар аймаар юм ярьдаг юм бэ. үнэн юм уу. ингэж гүтгэж арай болохгүй байлгүй.

Зочин
5 сарын өмнө
116.206.83.106

ямар аймаар юм ярьдаг юм бэ. үнэн юм уу. ингэж гүтгэж арай болохгүй байлгүй.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.