УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:
-Дотоодын нийт бүтээгдэхүүнд төсвийн зарлагын эзэлж байгаа хувь сүүлийн жилүүдэд өсөж байна. Энэ нь бизнес аж ахуйд төр их оролцож байна гэсэн үг. МАН-ын мөрийн хөтөлбөрт 25 хувь хүртэл буулгана гэж амласан. Одоо 40 хувьтай явж байна. Энэ нь хувийн хэвшил хаагдаж боогдсон коммунист нийгэм байгуулж байгаа гэсэн үг.
Ард түмний ахуйн амьжиргаанд нэмэр болох зүйл төсөв дээр байхгүй байгаад сэтгэл хангалуун бус байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.