Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс сурагчдын хичээлээс гадуурх үйл ажиллагааг үнэлсэн судалгаа хийжээ.
Тус судалгаагаар сурагчдын 76 хувь нь урлагийн үзлэг, 58.1 хувь нь секц дугуйлан, олимпиад, 64 хувь нь спортын уралдаан, тэмцээнд оролцдог гэж хариулсан бөгөөд 81.1 хувь нь хичээлээс гадуурх үйл ажиллагааг дэмждэг, бидэнд хэрэгцээтэй хэмээн хариулсан байна.
Иймд Нийслэлийн Засаг даргын санаачилгаар сурагчдын хичээлээс гадуурх үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор “Ирээдүйн хотын иргэд” төслийг аравдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар гурван сургуулийн 240 сурагчийг төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцуулжээ.
Төслийн нэгдүгээр үе шат арваннэгдүгээр сарын 30-ныг хүртэл үргэлжлэх бол 2025 оны 3-4 дүгээр сард хоёрдугаар үе шат эхлэх юм байна.
Мөн энэ сарын 28-ны даваа гарагаас эхлэх "Бие даалтын долоо хоног"-оороо сурагчид Улаанбаатар хотын музей болон бусад музейгээр үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжтой аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.