Дундговь аймгийн Луус сумын Наран багийн "Дух" гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 73 км, сумын төвөөс урд зүгт 23км/ шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг аймгийн онцгой байдлын газар 17:25 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар анги, Хулд сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, тус сумын ЗДТГ, мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 19:48 цагт бүрэн унтраасан.
Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 500 га талбай өртөж шатсан гэх мэдээллийг өглөө.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.