Apple-ын дизайнер Жони Айве болон дизайнер Марк Ньюсон нар хамтран бүхэлдээ очир эрдэнэ бүхий ховор нандин бөгж урлажээ.
Уг бөгжийг өчигдөр орой Майамид болсон ХДХВ/Дох-ын эсрэг хандив өргөх Сотебайс дуудлага худалдаагаар зарсан байна.
Нэг ч метал хольцгүй 2-3 мянган талсттай, дан ганц очир эрдэнээр хийсэн бөгж 256,000 ам.доллараар зарагджээ.
Бөгжийг урлахын тулд “Diamond Foundry” компани микрометрын зузаантай усан зүсэгч болон лазер ашиглажээ.
Жони Айве болон дизайнер Марк Ньюсон хамтран хэд хэдэн бүтээл урласан байдагт Leica камер, Лондоны Claridge зочид буудалд зориулсан зул сарын мод багтсан байна.
Эх сурвалж: www.cnn.com