СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-10-24

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан болон Хууль зүйн байнгын хорооны дарга, гишүүд АТГ дээр ажиллав

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 сарын өмнө

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өчигдөр (2024.10.23) Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаатай танилцаж, хууль, эрх зүйн шинэчлэлийн бодлогын хүрээнд санал солилцлоо. Уулзалтад УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Дам.Цогтбаатар, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар, УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, М.Нарантуяа-Нара, Дав.Цогтбаатар, Х.Тэмүүжин, Х.Баасанжаргал, У.Отгонбаяр нар оролцож, саналаа илэрхийлэв.

Уулзалтын эхэнд, . 2021, 2022 онд гадаад улс орнуудаас нийт 12.2 сая ам.долларын хөрөнгө буцаан авах үндэслэлийг тогтоож, шүүхийн шийдвэрээр улсын орлого болгосон” хэмээлээ.

Түүнчлэн авлигын төсөөллийн индексийг хоёр оронтой тоонд оруулах зорилтын хүрээнд “Шүгэл үлээгчийн эрхийг хамгаалах тухай хууль” болон “Гэмт хэргийн улмаас хураасан, битүүмжилсэн хөрөнгийг захиран зарцуулах тухай хуулийн төсөл”-ийг боловсруулан батлуулах шаардлагатай байгааг онцлов.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан авлига бол хүний эрхийн хамгийн ноцтой зөрчил гэдгийг тодотгоод таван нам, эвслийн төлөөллөөс бүрдсэн 126 гишүүнтэй УИХ-аас парламентын тогтолцоог улам бүр бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хангах чиглэлд бодлогоо төвлөрүүлэн ажиллаж эхэлсэн гэлээ. талаар дурдав. Мөн гэсэн юм. УИХ-аас  2023 онд батлагдсан 2023-2030 онд хэрэгжих “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”, 2024 онд батлагдсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа УИХ-д, олон нийтэд мэдээлж ажиллахыг УИХ-ын дарга үүрэг болголоо.

Уулзалтын үеэр УИХ-ын гишүүд АТГ-ын бодлого, үйл ажиллагааны талаар асуулт асууж, санал хэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Дам.Цогтбаатар УИХ-ын дарга, УИХ-аас хууль дээдлэх ёсыг шат ахиулахаар ажиллаж эхэлснийг тодотгоод, авлигатай тэмцэх ажил тунхаг төдий бус бодит үр дүнд заавал хүрэх шаардлагатай гэв. Авлигын асуудал бол улс орны оршихуйтай холбогддог учир АТГ урьдчилан сэргийлэх ажилд анхаарлаа хандуулан ажиллах талаар саналаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

erhembayr erdenee
5 сарын өмнө
116.206.83.106

Юу ч хийдэггүй газар том хулгай хийсэнг яаж ч чаддагүй биздээ

Зочин
5 сарын өмнө
116.206.83.106

АВИЛГАЛТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР ЮУ ХИЙСЭН ЮМ ВЭ НҮҮРСНИЙ..40 ИХ.НАЯД .БСЗ.ЖДҮ. ЭХ ОРОНЫ ГАЗАР НУТАГЫГ БҮГДИЙН ӨӨРИЙН ӨМЧ БОЛГОЖ АВСАН ХҮРЭЛБААТАР.НОМТОЙБАЯР НАРААС.ЮУГИЙН ХУРААЖ АВСАН ВЭ АРД ТҮМЭНИЙ ӨМЧИЙГ БАЯААЧУУД ХУВААЖ ИДЭХ ЁСТОЙ ЮУ ШҮҮГЧ ПРОКОРУУД АЙМШИГИЙН АВИЛГАЛ АВААД БҮГДИЙН ЗӨӨЛӨН СУУДАЛД СУУЛГАЖ ТУХЛУУЛАСАН ТА ОЧООД АВИЛГАЛТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР ЮУ ХИЙВ ЮУЧ ХИЙГЭЭГҮЙ ХУДЛАА ЯРЬЖ БАЙГААД ИРСЭН АРД ТҮМЭНИЙ ӨМНӨ ЮМ ХИЙСЭН ЦАРАЙ ГАРГААД АРД ТҮМЭН ТЭНЭГ БИШ.ШҮҮ ТА НАР ӨӨРСДӨӨ ХУЛГАЙЧ БОЛОХООР АВИЛГАЛТАЙ ТЭМЦЭХ ТЭМЦЭЛ ХҮЧТЭЙ ЯВУУЛАЖ ХЭЗЭЭЧ ЧАДАХГҮЙ ШҮҮ ДЭЭ ӨӨРСДӨӨ ЭД НАРТАЙ НИЙЛЭЖ ХУВИЛДДАГ УЧИРААС ТЭР.ШҮҮ ДЭЭ ҮНЭНАЙМААР ЮМ.ДАА ТА НАР УДАХГҮЙ ХЭРЭГЭЭ ХҮЛЭЭГЭЭД ӨНӨРӨӨГ ЯВУУЛДАГ ШИГЭЭ.ЯВНА ДАА МЭДҮҮ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.