СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Скай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа

Нийтэлсэн
21 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
21 цагийн өмнө

Скай Хайпермаркет ХХК буюу Имарт 2016 оноос эхлэн жижиглэн худалдаа болон үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулж өдгөө 1400 үндсэн ажилтан, дөрвөн салбар дэлгүүр, Имарт Онлайн, нэг түгээлтийн төвтэйгөөр хэрэглэгчдэдээ үйлчилж байна.

Имарт нь уур амьсгал, хүрээлэн буй орчин, хүнд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэхийн төлөө ажиллах нь нэн чухал ач холбогдолтой гэдгийг ухамсарлан өнөөдрийг хүртэл хичээнгүйлэн ажиллаж ирсэн.

Бид үйл ажиллагаагаа сайжруулах, салбартаа манлайллыг түүчээлэх зорилгоор ISO 14001:2015 Байгаль орчны менежментийг тогтолцоо, ISO 45001:2018 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын тогтолцоо зэрэг олон улсын стандартыг сайн дурын үндсэн дээр нэвтрүүлэх ажлыг 2024 оны нэгдүгээр сарын 01-ээс эхлэн зохион байгуулан ажилласан билээ.

Скай Хайпермаркет ХХК нь ISO 14001:2015, ISO 45001:2018 нэгдсэн менежментийн тогтолцоог амжилттай нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ 2024 оны аравдугаар сарын 23-ны өдөр гардан авлаа.

Ингэснээр “Монгол хүн Та 100 наслаг” уриан дор ажилтандаа, нийгэмдээ, улс орондоо үнэ цэнийг бий болгох үндсэн зорилгоо биелүүлэхэд томоохон алхам хийж байгууллагынхаа боловсон хүчний эрүүл, аюулгүй байдлыг хангасан байгууллага гэдгээ бататгалаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.