Өчигдөр буюу /2024.10.22/ өдөр Ховд голын эрэг дээр загасчилж байсан иргэн тогонд цохиулж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал Ховд голоос загас барихаар очсон 35 настай иргэн өндөр хүчдэлийн шугамд өлгөгдсөн загасны уургыг татаж буулгах үедээ цахилгаан гүйдэлд цохиулж, амь насаа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгджээ.
Энэ тухай дуудлага мэдээлэл тухайн өдрийн 17 цаг орчимд цагдаагийн байгууллагад ирсэн бөгөөд тус дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явагдаж байна.
Иймд иргэд амарч, зугаалахдаа сонор сэрэмжтэй байж, аливаа төрлийн болзошгүй эрсдэл, ослоос сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.