СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-10-23

"Бүсчилсэн хөгжил үндэсний чуулган"-ыг энэ сарын 26-нд зохион байгуулна

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 хоногийн өмнө

"Бүсчилсэн хөгжил үндэсний чуулган"-ыг энэ сарын 26-нд зохион байгуулах гэж байна. Эдийн засаг, хөгжлийн яаманд харьяалагддаг байсан бүсчилсэн хөгжлийн хөтөлбөр Шадар сайд С.Амарсайханы эрхлэх ажлын хүрээнд иржээ. Улмаар "Бүсчилсэн хөгжлийн хүрээлэн" байгуулагдаад байна.  

"Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн"-гийн гүйцэтгэх захирал, доктор профессор Д.Эрдэнэбаяр: 

-Монгол Улс хоёр дахь удаагаа Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг УИХ-аар батлуулаад байна. Засгийн газраас 2024 оныг "Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил" болгон зарласан. Иймд Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаа 23 жилийн дараа цоо шинэ үзэл хандлагаар батлаад байгаа юм. Мөн, Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн дөрвөн зорилтын нэгдүгээрт Бүсчилсэн хөгжлийн бодлого орсон. Гурван намын хамтарсан мөрийн хөтөлбөрийн нэг үндсэн зорилт нь Бүсчилсэн хөгжил байгаа. 

УИХ-ын сонгууль анх удаа бүсчилсэн хэлбэрээр явагдлаа. Орон нутгийн сонгуулийн дараа бүрдсэн удирдлагуудыг бүгдийг нь энэ удаагийн чуулганд урьж байгаа. Иймд бодлого мэдээлэл солилцох, нэгдсэн ойлголттой болох, хамгийн гол нь бүсчилсэн хөгжилд гадаадын хөрөнгө оруулалтыг татах зорилготой анхны томоохон ажлыг энэ сарын 26-нд зохион байгуулах гэж байна. Орон нутагт хөрөнгө оруулах сонирхолтой иргэн, аж ахуйн нэгжүүдийг урьж байна. "Бүсчилсэн хөгжлийн хүрээлэн"-гээс 60 орчим тэрбум төгрөгийн өртөгтэй хоёр жилийн ажлын төлөвлөгөөг гаргасан. 

Энэ удаагийн Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал хувийн хэвшлийн үйл ажиллагааг илүүтэй дэмжих байдлаар батлагдсан. Монгол Улсын 330 сумын дунд 91 стратегийн сум дундын төвийг байгуулна. Малчид болон иргэдийн гар дээр байгаа түүхий эдийг төвүүдээр дамжуулан гадаад зах зээлд хүргэнэ гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.