СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулав

Нийтэлсэн
4 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
4 долоо хоногийн өмнө

Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийн захирлаар ажиллаж байсан Д.Нямхүүг эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан хэрэгт холбогдуулан АТГ-аас шалгаж, 2022 оны нэгдүгээр сарын 5-нд албадан саатуулж байсан билээ. Түүнд холбогдох хэргийн нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дахин шилжүүлээд буй юм.

Яллагдагч Д.Нямхүү, Д.Бархүү болон тэдний өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийн дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг өчигдөр хийхээр шүүгч М.Отгонбаатар товлоод байсан боловч өмгөөлөгч нар нь хурал давхацсан гэх шалтгаан хэлээд ирсэнгүй. Тиймээс ирэх долоо хоног болтол хойшлуулсан байна. 

Д.Нямхүү хувийн эмнэлэгт ашиглаж байсан компьютер томографыг ХӨСҮТ-д өндөр үнээр авсан хэмээн буруутгагдаж буй аж. Тус төвийн эх сурвалжуудын мэдээлснээр зах зээлийн үнэ нь 39 саяар тооцогдох, компьютер томографын “Philips Brilliance CT16” гэх хуучин тоног төхөөрөмжийг эмнэлэгтээ өндөр үнээр авсан гэнэ. Тус аппарат нь 17 жил ашиглах хугацаатай, үйлдвэрлээд 15 жил болсон байж. БНХАУ-аас 2013 онд “Суперпроб” гэдэг компани Монголд оруулж ирсэн уг тоног төхөөрөмжийг 2020 онд ДУБ гэх аж ахуйн нэгжтэй 300 гаруй сая төгрөгөөр худалдан авах гэрээ байгуулсан хэрэгт холбогдсон юм.

Уг нь Д.Нямхүүд холбогдох хэргийг 2023 онд шалгаж дуусаад шүүхэд шилжүүлсэн ч дээрх шүүхээс нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай хэмээн буцааснаар нэмэлт ажиллагааг хийж дуусгаад ийнхүү дахин хэлэлцэхээр болоод байгаа билээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Д НЯМХҮҮ
4 долоо хоногийн өмнө
116.206.83.106

УНАВАЛ Д.САРАНГЭРЭЛТЭЙ ХАМТ УНАНА !!!

Аргил
4 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Энэ нөхрийн илт луйврыг шийдчхэж чадахгүй янцаглаад байдаг монголын шүүх үнэхээр хэрэг алгаа.

Зочин
4 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Тэр авсан зүйл нь Монголын өвдсөн хүмүүст хэрэг болох юм байгаа биздээ.Ард түмнийхээ төлөө махаа дуусаж, чөмөгөө дундартал л аюжилласан хүндээ.

Зочин
4 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Нямхүү " ... АНУ , Европ , Зүүн өмнөд азийн ихэнх улсаар явж үзсэн. Тэтгэвэрт гарахаараа эхнэртэйгээ хамт очиж үзээгүй бүх улс орноор аялна..." гэж ярьэ байсан. Энэ нөхөр гадаадад зугаалж улсын хөрөнгөөр тансаглаж явахад ХӨСҮТ нь хүнд өвчтөнөө эмчлэх сэхээн амьдруулах тасаггүй , эмч нар нь чадваргүй , эмнэлэг нь огт засвар хийдэггүй байснаас муудаж мөөгөнцөртсөн талаар Ковидийн үеэр дуулиан болж байсан.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.