СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Гарцаар гарч явсан 62 настай иргэнийг дайрч амийг нь хохироожээ

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 долоо хоногийн өмнө

Хан-Уул дүүргийн нутаг, “Вива сити” хорооллын урд замд гарцаар гарч явсан явган зорчигчийг мөргөж амийг нь хохироосон хэрэг уржигдар 19.15 цагийн үед гарлаа.

Тус хорооллын урдах авто замын зорчих хэсгийн гарц дээр 62 настай эмэгтэйг болон өөр нэгэн хүнийг “Тоёота приус” загварын автомашины жолооч 32 настай Л мөргөснөөс ийнхүү хүний амь хохирч, нэг хүн гэмтсэн байна. Эл хэргийг өдгөө ТЦА-ны Мөрдөн шалгах хэлтэст үргэлжлүүлэн шалгаж буй бөгөөд жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн, эсэх зэргийг нарийвчлан тогтоохоор ажиллаж байгаа юм.

Замд халтиргаа гулгаа үүсдэг энэ үед өвлийн дугуйгаа машиндаа тавих, замын нөхцөлд хурдаа тохируулах, гарц ойртсон үед хурдаа хасах зэрэг жолоочид тавих наад захын шаардлагыг биелүүлээгүйгээс энэ харамсалтай хэрэг гарсан байж болзошгүй аж.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ЗОЧИН
2 долоо хоногийн өмнө
116.206.83.106

ЗАМ ЗАСМАР АЯДЧИХААД ГЭРЭЛ ДОХИОГ НЬ АЖИЛЛАГААГҮЙ БОЛГООД ХАЯЧИХСАН !!! ГОЛ ШАЛТГААН НЬ ТЭР !!! ХЭН Ч ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХГҮЙ !!!

Зочин
2 долоо хоногийн өмнө
116.206.83.106

ЖОЛООЧ НАР ХЭТ ХУРДТАЙ ЯВДАГТАЙ ХОЛБООТОЙ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.