СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2024-10-22

Голомт банк Хятадын Тариалангийн банктай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 сарын өмнө

Голомт банк БНХАУ-ын Тариалангийн банктай /Agricultural Bank of China/ 2024 оны 10-р сарын 20-ны өдөр Бээжин хотноо Хятад, Монгол Улсын хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжиж ажиллах тухай стратегийн хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа.

Санамж бичигт Голомт банкны Ерөнхийлөгч Г.Ганболд, Хятадын Тариалангийн банкны ТУЗ-ийн Нарийн бичгийн дарга Лию Чинг нар хоёр талыг төлөөлөн гарын үсэг зурснаар талууд хил дамнасан санхүүгийн үйлчилгээгээ өргөжүүлэхээс гадна юанийн гүйлгээ, Хятадын хөрөнгийн зах зээлийн платформ болох China Interbank Bond Market /CIBM/-д идэвхтэй хамтарч ажиллахаар болсон юм.

БНХАУ-ын Тариалангийн банк нь Хятадын тэргүүлэгч банк санхүүгийн байгууллагуудын нэг бөгөөд дэлхийн хэмжээнд 22,600 гаруй салбар нэгжтэй, 11 сая байгууллагын харилцагч, 871 сая иргэд болон жижиг, дунд байгууллагын харилцагчдад хүрч үйлчилдэг.

Голомт банк нийт хадгаламжийн зах зээлийн 20 хувь, нийт зээлийн 18 хувийг бүрдүүлдэг бөгөөд нийт активын хэмжээгээр дотоодод гуравдугаарт эрэмбэлэгддэг. Дэлхийн 230 гаруй арилжааны банкнуудтай импортын аккредитив, төлбөрийн баталгаа, факторинг, импортын зээлийн чиглэлээр хамтран ажиллаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.