“Төрийн банк”-ны албан тушаалтнуудад хахууль өгсөн хэмээн ял шийтгүүлсэн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинжиан шинфа” компанийн удирдах албан тушаалтан Сүн Гуан Чен энэ төрлийн хэрэгт холбогдон хоёр дахь удаагаа ял шийтгүүлээд буй билээ. Тэрбээр дээр дурдсан банкны удирдах албан тушаалтнуудтай холбоотой авлигын хэрэгт хоёр жил хорих ял шийтгүүлж байв.
Тэгвэл өнгөрсөн долоодугаар сарын 2-нд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх түүнд болон хахууль авсан татварын байцаагчид холбогдох хэргийг хянан хэлэлцэн ял шийтгэсэн юм. Тодруулбал, Сүн Гуан Ченд 14 сая төгрөгөөр торгох ял оноосон бол татварын байцаагчийг хоёр жил зургаан сарын хугацаагаар хорихоор шийтгэх тогтоол гаргасан. Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсээс тус компанийн 2017-2020 оныг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтөд хяналт шалгалт хийхэд 3.8 тэрбум төгрөгийн татвар ногдох орлогыг нуун дарагдуулж, тайландаа тусгаагүйг нь илрүүлсэн юм. Гэвч тэрбээр тус хэлтсийн татварын улсын байцаагч Ж.Энхжаргалд 400 орчим сая төгрөгтэй тэнцэх хэмжээний ам.долларын хахууль өгч, зөрчлийн дүнг 119 сая болгон бууруулсан акт тогтоолгосон байдаг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээрх хоёр хүн болон тэдний өмгөөлөгч нар гомдол гаргасны дагуу нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд уг хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаалаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Өмхии Хужаа 500сая торгоод хөөж гарга
Мөнгийг нь хурааж улсын орлого болгож муу хужааг 1 тэр бумаар нь торгоод эргэж ирхээргүй хөөж гарга