СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-10-22

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, гишүүд БХЯ, ЗХЖШ-т ажиллав

Нийтэлсэн
23 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
23 цагийн өмнө

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, П.Сайнзориг, Ч.Анар, Н.Батсүмбэрэл, Г.Хосбаяр, Б.Жаргалан, Э.Болормаа, Х.Жангабыл, Х.Тэмүүжин нар өчигдөр (2024.10.21) Батлан хамгаалах яам (БХЯ), Зэвсэгт хүчний жанжин штаб (ЗХЖШ)-ын үйл ажиллагаатай танилцжээ.

Улсын Их Хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт “Батлан хамгаалахын сэргэлт”-ийн бодлого, салбарын үйл ажиллагаа, цаг үеийн байдлын талаар мэдээлэл хийж, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, гишүүдтэй санал солилцов. Уулзалтад ЗХЖШ-ын дарга, хошууч генерал С.Ганбямба, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг, Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Ч.Гандирваа, Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Ц.Одхүү болон бусад газар, хэлтсийн дарга нар байлцсан байна.

Монгол Улсын Зэвсэгт хүчний бодлого, зорилт, үйл ажиллагааны талаар ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, бригадын генерал Ж.Өсөхбаяр Улсын Их Хурлын гишүүдэд танилцуулжээ. Мөн тус штабын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Д.Дугаррагчаа Зэвсэгт хүчний Нэгдсэн ажиллагааны төв, зэвсэгт хүчинд ашиглагдаж байгаа зэвсэг, техникийн талаар мэдээлэл хийсэн байна. Байнгын хорооны гишүүд тус Нэгдсэн ажиллагааны төв болон зэвсэг, техниктэй танилцаж, “Бүх цэргийн Их Хар сүлд”-энд хүндэтгэл үзүүлжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.