СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-10-18

Тусгай хяналтын дэд хорооны даргаар Б.Энхбаярыг сонгожээ

Нийтэлсэн
2 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 цагийн өмнө

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр хуралдаж, Дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэв.

УИХ дахь МАН-ын бүлгээс Тусгай хяналтын дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг нэр дэвшүүлснийг хуралдаан даргалагч мэдэгдээд дараах товч намтрыг нь танилцуулав.

  • 1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөн,
  • 1999 онд тус сургуульд магистрын зэрэг хамгаалсан.
  • 1998-2004 онд “Улаанбаатар-Эрдэм” дээд сургуульд багш,
  • 2000-2001 онд УИХ-ын гишүүний туслах,
  • 2001-2002 онд УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албанд референт, хуулийн зөвлөх,
  • 2003-2006 онд Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын Тамгын газрын дарга,
  • 2006-2007 онд ХЗДХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга,
  • 2009-2011 онд Нийгмийн даатгалын ерөнхий газрын Тамгын газрын дарга,
  • 2011-2013 онд МАН-ын даргын зөвлөх,
  • 2014-2016 онд УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх,
  • 2016-2018 онд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд,
  • 2020-2024 онд УИХ-ын гишүүн,
  • 2023 онд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга,
  • 2023 оноос Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж,
  • 2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дахин сонгогдсон.

Нэр дэвшигч Б.Энхбаяр "Гүйцэтгэх ажил хийх эрх бүхий субъектүүдийн гол онцлог нь Үндсэн хуульд заасан хүний үндсэн эрх, эрх чөлөө рүү хуульд заасан арга, хуульд заасан хүрээнд нэвтрэх онцгой бүрэн эрхтэй байдаг. Хүний үндсэн эрх, эрх чөлөөнд хуульд заасан үндэслэл журмаас гадуур халдаж байна уу, үгүй юү гэдэгт хянах тавих асуудал дэд хорооны онцгой чиглэл байх болно" гэлээ.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд Тусгай хяналтын дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг сонгохыг 100 хувь дэмжин, Дэд хорооны даргыг сонгох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг баталжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.