УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл гурав дахь хэлэлцүүлгийг хийх явцад эрчим хүч, дулааны үнийг нэмэгдүүлэх эсэхийг УИХ-ын гишүүд салбарын сайдаас тодруулж байв.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:
-Харамсалтай нь эрчим хүчний үнэ тариф сүүлийн 30 жилийн хугацаанд үе үеийн Засгийн газар, эрх баригч, дарга нар нь нэмэгдүүлэхгүй явсаар байгаад өнөөдрийн хүндрэлүүд үүссэн. 1.8 их наяд төгрөгийн урт хугацаатай зээл байгаа нь үнэн. Яг өнөөдрийн байдлаар 539.6 тэрбум төгрөгийн богино хугацааны өр төлбөртэй байгаа нь бас үнэн. Цахилгааныг 285 төгрөгөөр үйлдвэрлээд, дамжуулаад, түгээх, хангах зардал гарч байгаа гэсэн үг. Бид иргэдэд 140 төгрөгөөр борлуулж байгаа нь бас үнэн. Улаанбаатар хотын дулаан хангамжийн тухайд айл өрхүүдийн 1 мкв-ыг бид 506 төгрөгөөр борлуулж байгаа. Яг өөрийнх нь өртөг 1300 орчим төгрөг байна. Янз бүрийн шалтгаанууд бий. Зовлон яриад байвал, яриад л баймаар байна.
Цахилгаан эрчим хүчээ тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэхгүй бол одоо байгаа дулаанд холбогдсон айлууд нь холбогдоод, гэр хороололд байгаа айлуудыг гэр хороололдоо бай. Нэмэлт дулаан, цахилгаан эрчим хүчинд холбохгүй. Бусад салбаруудыг дэмжихгүй боомилно гэх шийдвэрийн өмнө ирчихээд байна. Тиймээс Эрчим хүчний зохицуулах хороо бүрэн эрхийнхээ хүрээнд ойрын өдрүүдэд Улаанбаатар хотын дулаан, улсын хэмжээнд эрчим хүчний тарифыг нэмэгдүүлэх талаар Эрчим хүчний үндэсний хороонд танилцуулга хийнэ гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Наад асуудлаа Нямбаатар тэргүүтэй хотын МАНгарууддаа хэлж ойлгуулахгүй бол Мандуул гэлүү? хэн гэлээ? хэлд орж буй аятай хэлгий бацаанууд нь зээл авч байшин барина гэсээр байж сонгогдоод байгаа шүү! Ард түмнийг хуурч, мэхлэхээ болимоор байна!
Yum bolgon dr neg tuilshirsan yum bichihee boliochee nymbaatar dangaaraa shiidehgvi shuu de ingej mundag yum bicheed bga nohdvvd oorsdoo hiij vzej bj amniihaa zorgoor chalchaachee
Энэ новш цахилгаан зуун нэмэхгүй өвөл болхоор хуцаж гарж ирэх юм 67 нэмсэн байна цахилгаан дуулан 40 нэмж зуунь хүмүүс сануулга өгөхгүй өвөл болхоор шууд нэмж энэ хятад тагнуул огцор гэж хэлнэ
Наадхаа эхлээд танаж болох үр ашиггүй зардлаа нэг бүрчлэн тооцож хараат бус хөндлөнгийн аудит оруулаад үзээч Дараа нь бага зардлаар үр дүнд хүрч болох менежментийн тооцоо хийгээд үзэх нь л та нарын ажил баймаар Юу юугүй төрийн нэр барьж идүүрээ томсгох хамгийн муу хувилбарыг л сонгоод байх шиг...