СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2024-10-18

Г.Дамдинням: Боловсролын зээл нь нэн хэрэгцээтэй байгаа мэргэжлээр суралцагчид түлхүү олгогддог байх ёстой

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 сарын өмнө

УИХ-ын гишүүн Г.Дамдиннямаас боловсролын зээлийн сангийн асуудлаар тодруулга мэдээлэл авлаа.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням:

- 32 мянган америк доллароос бүгдийг нь төлөөд дууссан. Надад одоо ямар нэг асуудал байхгүй.

Би өөрөө Боловсролын ерөнхий хуулийг ахалж ажилласан гишүүний хувьд энэ ажилд идэвхтэй оролцож байгаа. 2023 оны долоодугаар сарын 7-нд батлагдсан Боловсролын ерөнхий хуулийн хүрээнд энэ дэд боловсролын байгууллагын суралцагчийн нийгмийн тухай баталгааны хууль хүчингүй болсон.

Одоо бид ямар байр суурьтай ажиллаж байгаа вэ гэхээр нэгдүгээрт нь мэдээллийг ил тод болгох ёстой, хоёрдугаарт сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа нь ил тод болох ёстой, гуравдугаарт энэ сан байх ёстой гэж үзэж байгаа. Яагаад гэвэл энэ анх 1990 онд байгуулагдсан цагаас хойш 1.2 сая монгол залуучууд энэ сангаас дэмжлэг авч боловсролоо дээшлүүлж, амьдрал ахуйгаа аваад явж байгаа. Ямар ч төр улс орон ийм төрлийн сантай байдаг. Энэ санг буруу зөрүү ашиглаж байсан асуудлууд ингээд хууль эрх зүйн байгууллагуудаараа судлагдаад зах захаасаа ялаа аваад явж байгаа. 

Цааш цаашдаа энэ ил тод олон нийтэд тодорхой хүрж байгаа асуудлыг бид нар ярьж байгаа. Энэ нь үндсэндээ 2023 онд хийгдсэн боловсролын том эрх зүйн формын үргэлжлэл болж явж байгаа. Бид энэ журмаа бас хийгдэж байгаа ажлынхаа үр дүнг УИХ-ын ажлын тайлан дээр гаргана гэж ойлгож байгаа. Үүний хүрээнд бид Засгийн газарт чиглэл өгсөн шийдвэрүүд гарах байх гэж бодож байна.

Өөрөөр хэлбэл, энэ сангийн үйл ажиллагааны чиглэл нь мэргэжил болгон руу чиглээд байхаас илүүтэй Энэ зарлагдсан мэргэжлүүдийн хүрээнд төрийн дэмжлэг ордог болно гэсэн чиглэл бий. Хоёрдугаарт нэг зүйлийг тодорхой хэлэх ёстой, 2024 оны улсын төсвийн тодотгол хийхдээ нийгмийн чиглэлд хариуцлагын хүрээнд компани, хувь хүн, аж ахуйн нэгжүүд борлуулалтын орлогынхоо татварт ноогдох орлогын нэг хувиар санхүүжилт хийхийн бол хөнгөлөлт чөлөөлтөд хамрагддаг тогтолцоог бүрдүүлсэн байгаа.

Хэрвээ . Эндээс гарч ирсэн мэдээллийг олон нийтэд ил тод явуулах ёстой гэсэн байр суурьтай ажиллаж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.