СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2024-10-18

🔴LIVE: УИХ-ын гишүүн О.Батнайрамдал: Боловсролын зээлийг тэглэсэн зургаан сайдын тушаалыг АТГ хууль бус гэж үзсэн

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
2 сарын өмнө

УИХ-ын Боловсрол соёл шинжлэх ухаан спортын байнгын хорооны дэргэд боловсролын зээлтэй холбоотой асуудлыг хэлэлцэх ажлын хэсэг байгуулагджээ. АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс Боловсролын зээлийн сангийн эргэн төлөлтийг тэглэсэн зургаан сайдын захирамжийг хууль бусаар гаргасан гэж үзсэн байна. Тодруулбал, Боловсролын зээлийн сангийн тэглэлтийг 2008 оноос хойш зургаан сайдын 17 тушаалаар 800 орчим суралцагчийн 87.6 тэрбум төгрөгийн зээлийг хууль бусаар тэглэсэн гэх танилцуулгыг байнгын хорооны хуралдаанд танилцуулжээ.

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал: 

-УИХ-ын Боловсрол соёл шинжлэх ухаан спортын байнгын хорооны хуралд Боловсролын сайд АТГ-аас хийсэн хяналт шалгалтын дүгнэлтийг танилцуулсан. Тус дүгнэлтээр Боловсролын зээлийн сангийн тэглэлтийг 2008 оноос хойш зургаан сайдын 17 тушаалаар 800 орчим суралцагчийн 87.6 тэрбум төгрөгийн зээлийг хууль бусаар тэглэжээ. Энэ нь хууль бус учраас эдгээрийг хүчингүй болгох ёстой гэсэн дүгнэлтийг 2024 оны есдүгээр сарын 30-ны өдөр гаргасан. Тус дүгнэлтийг хэрэгжүүлж, тухайн тэглэсэн этгээдүүдээс энэ мөнгийг гаргуулах нь зүйтэй гэж манай ажлын хэсгээс үзэж байгаа.

2011 оны долоодугаар сарын 09-ний Дээд боловсролын санхүүжилт, суралцагчийн нийгмийн баталгааны тухай хуулийн 8.8-д аливаа татвар төлөгчдийн мөнгөөр олгож байгаа суралцагчийн зээлийг чөлөөлөх, хөнгөлөх, хүчингүй болгох журмын УИХ тогтооно гэж заасан. Ийм журам гараагүй байгаа юм. Тэгэхээр энэ хууль бус тушаалыг хүчингүй болгох ёстой гэсэн байр суурьтай байна.

байгаа. Үүнээс 87.6 тэрбум төгрөгийн зээл хууль бусаар тэглэгдсэн бол эргэн төлөлт 8.8 тэрбум төгрөг байна. Энэ нь нийт зээлийн 2.5 хувь хүрэхгүй үр дүнтэй байна.

АТГ, прокурорын газраас хамтарсан ажлын хэсэг гарган боловсролын зээлийн эргэн төлөлтийг хийх ёстой гэдэг байр суурьтай байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (14)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 сарын өмнө
116.206.83.106

Браво ашүгүйдээ бүгдииг шударгаар төлүүл

6 сайд.
2 сарын өмнө
116.206.83.106

Ямар нуршуу ярьдаг нөхөр вэ? Шийдвэр гарчихсан байхад хойшлуулаад байдаг. Олон юм ярилгүй тэглүүлсэн нөхдүүдээс нөхөн төлүүлэх хэрэгтэй.

Иргэн
2 сарын өмнө
116.206.83.106

Зөв дөө, тэгш бус,ялгаварлан тэгш оролцоогүй байсаны том жишээ бүгдээр нь төлүүлэх хэрэгтэй, мэдээлэл сайн тавьж байгаарай

Зочин
2 сарын өмнө
116.206.83.106

Бүгдийг төлүүлэх хэрэгтэй

Зула
2 сарын өмнө
116.206.83.106

Аваргууд зээлээ бараг,бараг ч гэждээ ер нь төлдөггүй луйварчид б.а ш дээ.

Зочин
2 сарын өмнө
116.206.83.106

Төлүүлэх нь шударга ёсонд нийцнэ.энэ нь та нарын уриалдаг ардчилал гээчийн бодит үйл шүү дээ

Зочин
2 сарын өмнө
116.206.83.106

Зөв дөө

Зочин
2 сарын өмнө
116.206.83.106

Зарим нь өглөөнөөс орой хүртэл гүйж хийж болох ажил болгоныг хийж өөрийнхөө хүүхдийн төлөө хөрөнгө зарж сайн инженер , эмч, багш,математикч,химич,бэлдэж сай мэрэгжилтэй болгодог ,гэтэл Улсын;;хөрөнгөнөөс зүгээр аваад ийм өөдгүй байж болохгүй .Батнайрамдалд амжилт хүсье

Irgen
2 сарын өмнө
116.206.83.106

Zuv heregjuuleh heregtei butsaan tuluurei

Зочин
2 сарын өмнө
116.206.83.106

Зөв төлүүлэх хэрэгтэй

Д. Эрдэнэжаргал
2 сарын өмнө
116.206.83.106

Жирийн иргэнийг төлөөгүй байсан бол аль уже баривчилаад явчихсан бгаа даа ! Төлүүлэх нь битгий хэл . бүх албан тушаалуудаас түтгэлзүүлээд , эрүү үүсгэвэл шударга үнэнд ойртоно !

Зулаа
2 сарын өмнө
116.206.83.106

Маш зөв шүү! Эргээд төлүүлэх хэрэгтэй! Бат ялалт болон Дамдинням гишүүд маш зөв шаардлага тавьж байна!

Зочин
2 сарын өмнө
116.206.83.106

Эргэн төлөлтийг хийлгэх ёстой шүү ДЭЭ ДАРГА ГЭЖ ИДЭЖ УУЖ.ЦӨЛМӨЖ ЗАВШИЖ .ХУЛГАЙЛАЖ ДЭЭРЭМДЭЖ БАЙХ ЁСТОЙ ЮМ УУ ЭНЭ ЗЭЭЛ ДОТОР ШҮҮХ.ИЙН.ХЭН БАЙГАА ТИЙМ УЧРААС ИНГЭЖ БАЙГАА ЗААВАЛ ЭРГЭН ТӨЛҮҮЛЭЖ УЛСЫГ ХОХИРОЛГҮЙ БОЛГОХ ЁСТОЙ ДЭЭД ДАРГА НАР ҮХТЭЛЭЭ ИДЭЖ УУДАГ.АРД ТҮМЭН ТӨЛӨХ ЁСТОЙ ЮУ.ТЭГЭЖ ХУЦАХГҮЙ ШҮҮ ХУЛГАЙЧ НАРАА .ЯАСАН ИДЭЖ УУЖ ХАНДГҮЙ АЙМААР ХУЛГАЙЧИЙН ХУЛГАЙЧУУД ВЭ ЁСТОЙ ДОЛООН УУЛЫН ЦААГУУР ОРХ ДАЛД ОРМОРУУД ЮМ ДАА.НОВШНУУД ААВ

Зочин
2 сарын өмнө
116.206.83.106

ХЗДХСайд агсан Б.Энхбаяраас эхлэн БЗС-аас зээл нэртэй авсан луйварын мөнгийг нь төлүүлэх л хэрэгтэй дээ!!!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.