СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчийг хоёр ч компаниас хахууль авсан гэж буруутгав

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 сарын өмнө

Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Н.Одончимэгийг хахууль авч байх үйлдэл дээр нь уржигдар орой хууль АТГ-ынхан саатуулж шалгаж эхэллээ. Түүнийг шүүх, прокурорын зөвшөөрөлгүйгээр хойшлуулшгүйгээр баривчлаад буй бөгөөд үргэлжлүүлэн хорьж шалгах саналаа мөрдөх болон прокурорын байгууллагаас хараахан хүргүүлээгүй байгаа юм.

Баттай эх сурвалжуудаас авсан мэдээллээр 2020 оны арванхоёрдугаар сарын 16-нд нээсэн . Уг тендерт С.Гантөмөр, Б.Боролзойхүү хэмээх эцсийн өмчлөгч, гүйцэтгэх захиралтай “Ванхүү” ХХК шалгарсан юм билээ. Гэхдээ тус компани уг тендерт хамгийн бага үнэ санал болгож шалгараагүй, магадгүй эрх мэдэлтнүүд тухайн аж ахуйн нэгжийнхэнд давуу байдал олгосон байж болзошгүй аж.

Тодруулбал, дээрх тендерт “Цонбонтоосго” ХХК 15.6 тэрбумаар ажлыг гүйцэтгэнэ гэж санал болгосон ч хасагдсан бол “Ванхүү” ХХК 15.9 тэрбум гаруй төгрөгөөр эмнэлгийн барилга барих санал гаргаж тендерт шалгарсан нь ийм хардлага төрүүлж буй юм.

Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Н.Одончимэг тус компанийнхнаас 55 сая төгрөгийн хахууль авч байсан үйлдлийг хууль сахиулах байгууллагынхан хангалттай баримтжуулаад тогтохгүй, хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд нь гэр, ажлынх нь байранд нэгжлэг хийж, 400 гаруй сая төгрөг, их хэмжээний алтан болон үнэт эдлэлийг битүүмжлээд байна.

Н.Одончимэгийн хувьд 2013 оноос Сүхбаатар дүүргийн Худалдан авах ажиллагааны албанд мэргэжилтэн, 2017 оноос даргаар нь ажиллах болсон нэгэн. аж.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.