СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-10-18

Байшин шатаж, 40 настай эрэгтэй нас баржээ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 сарын өмнө

Хан-Уул дүүргийн 5 дугаар хороонд гал гарч байна гэсэн дуудлагыг онцгой байдлын алба 10.18-ны өдрийн 03:55 цагт хүлээн авчээ.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-гийн 6х8 метрийн хэмжээтэй 2 давхар мансардтай байшингийн дээвэр хэсэг, залгаа 9х5 метрийн хэмжээтэй байшин бүрэн шатаж байсныг 40 минут ажиллаж унтраажээ. Уг гал түймэрт түрээслэгч иргэн Э /40 настай, эрэгтэй/ өртөж нас барсан тул цогцсыг дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн өгчээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.