СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2024-10-18

“Монголын төмөр зам” ХК-ийн газрын дарга Д.Банзрагчийг хоёр жил хорихоор болов

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 сарын өмнө

Төрийн өмчит “Монголын төмөр зам” ХК-ийн Эдийн засаг, хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байсан Д.Банзрагчид холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 14-нд хэлэлцэн шийдвэрлэлээ.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж, НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.4-1 дэх заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдэж дээрх шүүхэд шилжүүлснээс хойш багагүй хугацаа өнгөрсний дараа ийнхүү шийдвэрлэж байна. Өмнө нь “Зүүнбаян төмөр зам” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Банзрагч “Монголын төмөр зам” ХК-ийн газрын даргаар томилогдоод удаагүй байхдаа хээл хахуулийн хэрэгт холбогдсон талаар бид өнгөрсөн оны сүүлчээр уншигчдад хүргэж байсан.

Тэрбээр БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Дуньрихуй” ХХК-ийн менежер Л.Түвшинбаатараас 37 сая төгрөгийн хахууль авсан хэмээн буруутгагдсан юм. Тодруулбал, “Монголын төмөр зам” ХК-иас зарласан 9.8 тэрбум төгрөгийн өртөгтэй тендерт өмнөд хөршийн иргэн Ли гэх захиралтай дээрх гадаадын аж ахуйн нэгжийг шалгаруулсан байдаг. Ингэхдээ гэдэг. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх э. Харин түүнд хахууль өгсөн Л.Түвшинбаатарт зургаан сар хорих ял оноож, нийтийн албанд ажиллах эрхийг нь хоёр жилийн хугацаагаар хассан байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 сарын өмнө
116.206.83.106

Сү Батболдыг шоронд хийчих хоншоортой шүүх шүүгч Монголд байхгүй , Хүүк гутлын улыг долоож байхад яах ч аргагүй

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.