™ watch diff|
Нийгэм | 2024-10-18

Нарны хороололд гурван айлын тагт шатаж байсныг бүрэн унтраажээ

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
6 сарын өмнө

Баянгол дүүргийн 26 дугаар хороо Нарны хорооллын орон сууцанд өчигдөр буюу /2024.10.17/ гал гарчээ.

Энэ талаар ОБЕГ-аас тодруулахад “Баянгол дүүргийн 26 дугаар хороонд байрны 7 дугаар давхрын айлын тагтан дээр гал гарч байна гэсэн дуудлагыг аравдугаар сарын 17-ны өдрийн 22:22 цагт хүлээн авсан.

Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус байрны 7, 8 дугаар давхарт айлын тагт хэсэг, 9 дүгээр давхрын эзэнгүй айлын тагт хэсэг шатаж байсныг 1 цаг 10 минут ажиллаж унтраасэн. 9 дүгээр давхрын эзэнгүй айлыг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн” гэж мэдээлэв. 



Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.