Монголын говь талд хуванцар хаягдлаас болж нэн ховордсон бөхөнгийн сүрэг аюулд өртөхөд ойрхон иржээ. 2012 онд Монгол улсад ердөө 8,000 бөхөн нутаглаж байна гэсэн тооцоо байдаг.
Говь-Алтай аймгийн Баян-уул сумын нутагт Алтай Саянын Хүйсийн говьд бөхөнгийн сэгтэй таарахад гэдэс дотор нь байсан хуванцар хог, гялгар уутны хаягдал шингэлгүй үлдсэн байв.
Ойрын жилүүдэд хөдөө орон нутгийн иргэд гялгар уутыг ихээр хэрэглэх болсноор ийм төрлийн хог хаягдал ихэсчээ. Монгол говь тал ховор ан амьтдаар баян боловч хоол хүнс хомсдохын хирээр тэдгээр амьтад хог хаягдлаар хооллох болоод байгаа юм.
Зуны хуурайшилт, өвлийн зуд, бэлчээрийн нутаг хомсдох зэргээс болж бөхөнгийн тоо толгой буурсаар байна. Нэн ховордсон, мөхөхөд ойрхон ирсэн уг амьтны эврийг хил давуулан худалдаж, махыг нь идэх гэж хулгайгаар агнах нь ихэссэн.
Үүгээр зогсохгүй амьдралын ундарга болсон гол мөрнүүд ч хуванцар хаягдал, гялгар уутны хогоор дүүрэх болж, “хуванцар хог хаягдалгүй цэвэр тунгалаг гол мөрөн” санаачилга ч эхлүүлсэн.
2018 оны долдугаар сард эхэлсэн санаачилгын хүрээнд Хэрлэн голын хог хаягдлыг цэвэрлэж эхэлсэн. Монголын хамгийн урт голуудын нэг Хэрлэнг цэвэрлэх аян өрнүүлснээр байгаль орчноо хуванцар хаягдлаас хамгаалъя гэсэн санал санаачилгыг тэмцэгчид дэвшүүлжээ.
Эх сурвалж: www.webwire.com