СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-10-17

🔴LIVE: УИХ-ын гишүүн М.Нарантуяа: Гишүүд ирцээ бүртгүүлчихээд хуралдаа суулгүй гарч явдаг

Нийтэлсэн
17 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
17 цагийн өмнө

УИХ-ын гишүүд чуулганы хуралдаандаа огт суухгүй байгаад УИХ-ын гишүүн М.Нарантуяа шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийллээ. Тэрээр Иргэний зориг ногоон намд саналаа өгсөн иргэдээсээ ичиж байна, хуралдаа суухгүйгээр яаж сөрөг хүчний ажил хийх юм бэ гэж мэдэгдлээ.

УИХ-ын гишүүн М.Нарантуяа:

-УИХ-ын гишүүд ирцээ бүртгүүлчихээд чуулганы хуралдаандаа суудаггүй. Ер нь бид яах гэж ийшээ орж ирсэн юм, иргэдээ төлөөлөх гэж орж ирсэн. Иргэдээ төлөөлөхийн тулд бусдынхаа асуултыг сонсоод яам, агентлагийн удирдлагууд ямар хариу өгөөд байна вэ гэдгийг сонсохгүйгээр өөрийнхөө асуултад хариулт сонсчихоод явах юм бол яаж иргэдийг төлөөлөх ажлыг хийх гээд байгааг би үнэхээр гайхаж байна.

Гишүүд хуруугаа уншуулчихаад гараад явчихдаг байдлыг юу гэж ойлгох вэ. МАН, Ардчилсан нам ХҮН нам эвслийн Засгийн газар  байгуулаад эвссэн. Сөрөг хүчин болж үлдсэн наймхан гишүүнтэй ИЗНН, Үндэсний эвслийн хоёр дарга нар нь хуралдаа суудаггүй, ирцээ бүртгүүлчихээд явчихдаг.

Манай намын дарга нэгдүгээрт улсын эрх ашиг, хоёрдугаарт нам, бүлэг, хувийн эрх ашиг гэж байнга хэлдэг. Тэгсэн атлаа өөрөө чуулганы хуралдаандаа суухгүй байна. . Намын дарга сүүдрийн засгийн газар байгуулна гэх асуудлаа УИХ-ын гишүүдтэйгээ огт ярилцаагүй гэв. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

47surguuli
16 цагийн өмнө
116.206.83.106

Bat.Batbaatar gej 1balai ym bnaa khoroolold usuj undiisun muu muu surlgatai khuukhed baij bilee

Билэг
11 цагийн өмнө
116.206.83.106

Үнэхээр үнэнийг хэлж бна . Ард түмнээ төлөөлж суудал авсан бол бүгдээрээ хэлэлцэж зөв бодлого зохион байгуулж батлах хэрэгтэй

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.