СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-10-17

🔴LIVE: УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа: Монголбанк мөнгөний бодлогын хүүгээ бууруулж, бизнес эрхлэгчдээ дэмжих ёстой

Нийтэлсэн
18 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
18 цагийн өмнө

Төв банк нь инфляцыг, Засгийн газар нь долларын ханшаа хариуцдаг байх нь зөв гэж УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа хэлж байна.

УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа:

-Монголбанкнаас сүүлийн арван жилийн хугацаанд инфляц, төгрөгийн ханшаа тогтвортой барих хатуу бодлогоо хэрэгжүүлж байгаа. Бодлогын хүүг байнга өндөр байлгасаар ирсэн. Одоогоос арваад жилийн өмнө арилжааны банкууд аж ахуй нэгжүүдэд гарааны болон эргэлтийн хөрөнгийн бага хүүтэй зээл олгогддог байсан. Гэтэл Монголбанк төв банкны үнэт цаас хэлбэрээр бүх арилжааны банкуудын эргэлтэд байдаг хөрөнгийг төв банканд төвлөрүүлж, бодлогын хүүг нь олгож байна. Харин арилжааны банкууд төв банканд мөнгөө байршуулаад аж ахуй нэгжүүд олгох зээл нь эрс багассан.  

Манай улсад 240 орчим мянган аж ахуй нэгж байдаг. Түүнээс тасралтгүй татвар төлж байгаа 60 мянган аж ахуй нэгж байна. Харин 60-1000 аж ахуй нэгж нь Монгол Улсын татварын 80 хувийг бүрдүүлж байна. 2016 онд үйл ажиллагаа явуулдаг компаниудын 70 орчим хувь нь жижиг дунд байсан бол энэ тоо одоо 90 хувь болж өссөн. Энэ нь компаниуд жижгэрч байна гэсэн үг. Энэ нь мөнгөний хатуу бодлого эдийн засагт таатай биш үзүүлэлт үзүүлдэг юм байна. Ингэхээр Засгийн газар гадаадын экспортыг нэмэгдүүлж, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Энэ ажиллагааг Эдийн засгийн яам хариуцах бүрэн боломжтой. Төв банк инфляц барина гээд байдаг нөгөө талд нь мөнгөний нийлүүлэлт нэмэгдчихээд байна.

Монголбанк мөнгөний бодлогын хүүгээ бууруулж, бизнес эрхлэгчдээ дэмжих ёстой гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.